Д.Жамъяндагва


The Hu: Хамтлагийн менежер байсан хүн залилан хийнэ гэдэгт итгэхгүй байгаа

hi

"The Hu" хамтлагийн менежер их хэмжээний мөнгө залилсан тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан тус хамтлагаас мэдэгдэл гаргажээ.

“The Hu” хамтлаг менежер Tuga Namgur-тэй хамтран ажиллахаа больсон. Түүнийг их хэмжээний мөнгө залилсан тухай мэдээлэл их гарч байна. Тухайлбал, биднийг дэмжигч, уран бүтээлийг сонсогч нар руу төлбөр төлж, тэмдэглэгээ бүхий баталгаажсан дэмжигч болох хүсэлтийг цахимаар явуулж их хэмжээний мөнгө залилж байгаа тухай олон хүн гомдол ирүүлсэн. Тэрхүү мессежийг тусгай программ ашиглаж явуулж байгаа нь тодорхой болсон.

Хамтлагийнхны зүгээс менежер Tuga Namgur-ийн нэрийг барьж сонсогчид руу хүсэлт явуулж байж магадгүй гэж бодож байна. Түүнээс нэгэн цагт хамтлагийн менежер байсан хүн залилан хийнэ гэдэгт итгэхгүй байгаа.

Ямартай ч энэ асуудлыг шийдэх хүртэл  хамтлаг шаардлагатай арга хэмжээг авах болно гэдгийг албан ёсны цахим хуудастаа нийтэлжээ. "The Hu" хамтлаг дөрөвдүгээр сарын 15-наас "Хар аянга" нэртэй Европын орнуудаар тоглолт хийж буй. Тэд АНУ-д болсон "Coachella-2022" хөгжмийн наадамд Монголоос анх удаа оролцсон. Хамтлагийн залуус одоо ч аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа бөгөөд сонсогчдоос ирж буй гомдолд ийнхүү мэдэгдэл гаргажээ.

Хаха 2 3 Таалагдсан 1 Гунигтай 2 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0