Д.Жамъяндагва


"Дашваанжил" компанийн ойн барилдаанд Ховдын хоёр үзүүр, түрүүнд үлдлээ

hi

"Дашваанжил" ХХК үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан, Чингэлтэй хайрханы хишиг чансаа өндөр 128 бөхийн барилдаан бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. 

Тус барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын уугуул улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат О.Хангай үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарди М.Бадарч, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын Гарди Б.Гончигдамба нар үлдсэн юм.

Түрүүлсэн Б.Пүрэвсайханы хувьд энэ оны анхны түрүүгээ бөхийн өргөөнд хүртлээ. Өнөөдрийн барилдаанд аймгийн харцага цолтноос дээш чансаа өндөр 128 бөх барилдсан бол улсын баяр наадмаас өмнө Монгол бөхийн өргөөнд Улсын цолтнуудын хоёр, аймгийн цолтой бөхчүүдийн дунд гурван барилдаан зохион байгуулагдах юм байна. 

Хаха 3 7 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 4 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0