Цахилгааны шон дээр хүн гарсны улмаас Сэлэнгэ аймаг хоёр цаг тоггүй болжээ

hi

"Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах цахилгааны тулгуур багана дээр 1 хүн согтуугаар гарсан, унаж болзошгүй байна" гэсэн дуудлага Онцгой байдлын албанд  өчигдөр /2022.06.22/ иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход 40 настай Б гэгч иргэн согтуугаар Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур багана дээр гарсан /амиа хорлож болзошгүй/ байв.

Иймд Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн хүчдэлийг 22:10 цагаас 00:30 цаг хүртэл тэжээлээс нь салгуулж, нийт 3 цаг ярилцлага хийн тухайн иргэнийг эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0