Х.Амгалан


БҮТ: ЭЕШ-ийн оноогоо ТҮЦ машин болон “E-Mongolia” аппликейшнээс хэвлэж авах боломжтой

hi

Өнөөдөр ЭЕШ Монголын түүх хичээлээр 10:00 цагт улс орон даяар эхэлсэн. Тэгвэл Боловсролын үнэлгээний төвийн удирдлагууд ЭЕШ-ын явцын талаар мэдээлэл хийлээ. Энэ жилийн хувьд ЭЕШ-д хамрагдахаар  36253 сурагч бүртгүүлсэн. Үүнээс 22900 сурагч энэ жилийн төгсөгчид үлдсэн 7000 гаруй нь өмнө нь сургуулиа төгссөн болон дахин их дээд сургуульд элсэхээр бүртгүүлсэн шалгуулагчид байна. ЭЕШ-ыг жилд 6 болон 12 саруудад хоёр удаа зохиож байхаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан бүр шалгуулагчаас авдаг Монгол хэл, бичгийн шалгалтыг гурван удаа авахаар зохион байгуулалт хийж байна. БШУЯ-ны сайдын тушаалаар батлагдсан олон улсын  TOEFL, IELTS, IBT зэрэг шалгалтуудын дүнг Монгол улсын ЭЕШ-ын дүнтэй дүйцүүлэх журам батлагдсан. Энэ журмын хэрэгжилтийг энэ жилээс ханган ажиллаж байна. Мөн шууд засалтын шилэн технологиор шалгалт дууссаны дараа анги бүрээр хүүхдүүдийн хийж гүйцэтгэсэн материалыг тест засагч машинаар шалгаж дүнгээ мэдээд гарах боломжоор хангаж байгаа. БҮТ-өөс тухайн өдөр авагдсан шалгалтын дүнгийн мэдээллийг шалгалтын 49 цэгээс цуглуулж тухайн өдөртөө listeec.mn-д байршуулах юм. Мөн энэ жилээс эхлэн шалгуулагчдын дүн оноог батламж хуудсаар тарааж өгдөг байсныг цахимжуулж ТҮЦ машин болон E-Mongolia-с хэвлэж авах боломжтой болж байгаа юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0