Х.Амгалан


Тэгш бус газар байрлуулсны улмаас краны осол гарсан

hi

Барилгын крантай холбоотой асуудлаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар /МХЕГ/-аас мэдээлэл хийлээ.

"ХУД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Номин Реалтор ХХК-ийн захиалгаар баригдаж буй барилгын талбайд гурван кран ашиглаж байсан. Бүгд Хятад улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд хоёр автокран, нэг цамхагт кран байсан. Цамхагт кран 70 метрийн урттай, дөрвөн тонны даацтай. Харин унасан автокраны хувьд улсын бүртгэлийн 2266 дугаартай, 50 тонны даацтай. Автокраныг ашиглахдаа зориулалтын зам, талбайг тэгшилж ашиглах ёстой байдаг. Шалгалтын урьдчилсан дүнгээр дээрх дүрмийн дагуу зам, талбайгаа бэлдээгүй, хазгай, тэгш бус газар автокраныг байрлуулсны улмаас тухайн осол гарсан байж болзошгүй. Осол гарсан автокран нь хувь хүний эзэмшлийнх бөгөөд тухайн баригдаж буй барилга дээр гэрээгээр ашиглуулж байсан" гэлээ.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0