Х.Амгалан


"Airchina" авиа компани ирэх сарын 5-наас эхлэн Монголоос Хятад руу нислэг хийнэ

hi

"Airchina" авиа компани 2022 оны долдугаар сарын 5-наас эхлэн Монголоос Хятад руу хийх нислэгээ сэргээх болсноо мэдэгдэв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдлийн дагуу энэ сарын 24-ний өдрөөс эхлэн бүх зорчигчид PCR шинжилгээ өгөх ёстой болжээ. Энэ нь Хятад болон гадаадын бүх иргэнд хамаарна. PCR шинжилгээг онгоцонд суухаас 48 болон 24 цагийн өмнө хоёр удаа өгсөн байх ёстой. Харин түргэвчилсэн шинжилгээг 12 цагийн дотор өгсөн байх ёстой юм байна. Бүх шинжилгээг Элчин сайдын яамнаас тусгайлан гаргасан шинжилгээний цэгт өгөх ёстой.

Онгоцонд суухаас өмнө 12 цагийн дотор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас гаргасан эрүүл мэндийн код, шинжилгээний гэрчилгээг шалгаж дуусна. Нисэхээс өмнө Элчин сайдын яамнаас заасан зочид буудлуудад 10 хоног тусгаарлагдах юм байна. Тусгаарлагдсан тухай бичиг мөн байх ёстой.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 6