Х.Амгалан


Дархан-Уул аймгийн Шарын гол суманд "БИД ШАРЫН ГОЛЧУУД” тоглолт боллоо

hi

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Соёлын төвөөс сумынхаа түүхт 60 жилийн ойг угтаж "БИД ШАРЫН ГОЛЧУУД" уран бүтээлийн тоглолтоо нийт Дарханчууддаа өргөн барив.

Уг тоглолтод орон нутгийн бяцхан хүүхдүүд, 80 настай ардын авьяастнууд, соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчид, залуу уран бүтээлчид зэрэг 100 гаруй хүн оролцлоо.

Мөн үеэр Шарын гол сумын төрийн байгууллагуудын болон брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид, соёлын бүтээлч үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.

Ийнхүү нэгэн жарны түүхийг бүтээсэн Шарын голчууд сумынхаа түүхийг урлагийн тоглолт, соёлын нээлттэй өдөрлөгөөр дамжуулан иргэд олон нийтэд сурталчиллаа.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0