Х.Амгалан


МЭДЭГДЭЛ: Гүйцэтгэгч компанийн ажилтан осолд орж, амиа алдсанд гүн эмгэнэл илэрхийлье

hi

“Тавантолгой түлш” ХХК-аас мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд,

        “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах салхины хаалтыг хийж гүйцэтгэх ажлын тендерт ялсан  “Цагаан толгойн нуур” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанийн ажилтан осолд орж, амь насаа алдсанд гүн эмгэнэл илэрхийлье.

“Цагаан толгойн нуур” ХХК нь зүүн бүсийн үйлдвэрт салхины хаалт/ нүүрсний нарийн ширхэгт тоосонцор агаарт дэгдэхээс сэргийлэх/ хийх тендерт 2020 онд шалгарсан бөгөөд өнөөг хүртэл ажлаа гүйцэтгэж байгаа юм. Осолд өртсөн ажилчид нь Цагаан толгойн нуур ХХК-д давхар туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулсан компанийн ажилтан юм.

       “Цагаан толгойн нуур” ХХК-тай холбогдох уг ослыг хууль, хяналтын байгууллага шалгаж байна. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 33