Х.Амгалан


Ч.Өнөрбаяр: Бид ямар ч үед Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжихгүй

hi

Ардчилсан намаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:

-Улс орон, ард иргэдийн аж амьдрал хүнд, эдийн засаг хямарч байгаа нь явж явж Үндсэн хуультай холбоотой мэт ойлголт төрүүлж байна. 2019 онд яг энэ жишгээр явж Үндсэн хуульд гар хүрч байсан. Гэтэл одоо дахин эвлүүлэх гэж санаархаж байна. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж анхааруулмаар байна. АН-ын бүлгийн асуудал танд хамаагүй. Харин бодлого барьж чадахгүй байгаа сайд, дарга нартайгаа тэмцэх хэрэгтэй. УИХ-ын дарга сонгогдохдоо Үндсэн хуульд үнэнч байна гэж тангараг өргөдөг. Тийм байтал өнөөдөр Үндсэн хууль руугаа дарга нь нулимах гэж байна. Хариуцлага, шударга ёсыг ярьж байж батлуулсан хуульдаа дахин шинэчлэлт хийх гэж байгаа нь утгагүй. Яагаад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх гэж байгаагаа тайлбарлахыг шаардаж байна.

Г.Занданшатар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн. Тэрбээр, 2019 онд Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс гэж мэдэгдэж байв.

Харин өнөөдөр Үндсэн хуулиа ойлгохгүй ажиллаж байна. Тиймээс нэг бол ажлаа өг. Нөгөө бол Үндсэн хуулийнхаа дагуу бодлого хэрэгжилтэд анхаарч хариуцлага тооц. Эрх баригчид өөрсдөдөө ашигтай, эрх ашгийн асуудал дээр хуулийг маш хурдан батлуулдаг. Үүнийг одоо халах цаг болсон. Ардчилал Монгол Улсад бий болсноор хүн бүхэн өмчтэй болсон. Гэтэл одоо тэр өмчийн асуудал руу хандах гэж байна. Тэр ч бүү хэл асуудлыг дандаа хүчээр, хулгайн аргаар шийдвэрлэж байна.

Ирэх наймдугаар сард эрчим хүчний үнийг нэмэх талаар яригдаж байгаа. Хүмүүсийг амарч, зугаалж сатаарч байх хооронд үнийг хулгайн аргаар нэмэх гэж байна. Эрчим хүч, шатахууны үнэ нэмэгдвэл бүх зүйлийн үнэ дагаж өснө.

 

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1