М. Учрал


Н.Ганбат: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд 11, 12-нд хөдөлгөөн хязгаарлана

hi

Тээврийн цагдаагийн газар, Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран наадмын зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбат: "Наадмын өдрүүдэд 580 алба хаагч Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт ажиллана. Иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалж байна.

  • Төв цэнгэлдэх хүрээлэн орчим буюу замын хойд тал, Гандигийн гудамжны хөдөлгөөнийг долоодугаар сарын 11, 12-нд хязгаарлана.

  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд тал буюу Нийслэлийн өргөн чөлөөг мөн хязгаарлана.

Хязгаарлалттай бүсээр зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд болон шуурхай албаны, нийтийн тээврийн хэрэгсэл зорчино. Бусад хөдөлгөөнийг зогсооно. Тухайн бүсэд буюу Хан-Уул дүүргийн 15, 18-р хорооны иргэд хорооны Засаг даргын зөвшөөрөл, иргэний үнэмлэх, хорооны тодорхойлолт, түрээсэлж амьдардаг иргэд түрээсийн гэрээг зөвшөөрлийн хамт үзүүлж хөдөлгөөнд оролцоно.

Тиймээс иргэдийг зохих зөвшөөрлийн дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна" гэлээ.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0