М. Учрал


Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

hi

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар өнөөдөр Хүй долоон худагт хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо.

Соёолонгийн уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын харьяат Б.Энхбаярын хээр үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь Хүй долоон худагт Хүй мандал галд зочлов. Тус галд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Тод манлай уяач Т.Ихбаярын уясан хээр азарга энэ жилийн азарганы уралдааны түрүү магнайг авсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манлай уяачид болон тэнд цугларсан наадамчдад баяр наадмын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх