М. Учрал


Улсын аварга О.Хангай түрүү бөхийн бай шагналаа ЭХЭМҮТ-д хандивлалаа

hi

Ардын хувьсгалын 100, 101 жилийн тэгш ойн баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Наадамд залуу бөхчүүд өнгөлж, улсын аварга, арслан шинээр болсон билээ. 

Тоёота Сэйлс Монголиа ХХК Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комиссын түнш болж ажилладаг бөгөөд энэ жилийн түрүү бөх МУ-ын аварга Оргихын Хангай өөрийн шагналаа ЭХЭМҮТ-ийн хүүхдийн поликлиникийн засварыг хийхэд зориулан хандивлалаа.

ЭХЭМҮТ нь Улсын хэмжээнд эх болон хүүхдийн төрөлжсөн нарийн үйлчилгээг үзүүлдэг. Манай төвийн хүүхдийн амбулаторийн тасгийг тохижуулж байгаад маш их баяртай байна. Энэ амбулаториор өдөрт 1000-1400 хүүхэд, 4000-5000 эцэг эх үйлчлүүлдэг. Манай амбулаториор тусламж үйлчилгээ авахад зай талбай, хүлээлгийн суудал багатайн улмаас бухимдал их гардаг байсан. Харин энэ засварыг хийснээр хүлээлгийн танхимтай, сайхан орчинтой болж байна. Улмаар эцэг эх, хүүхдүүд тав тухтай үйлчлүүлэх боломжтой болно. Одоогоор барилгын явц 30-40 хувьтай байна. Наймдугаар сарын сүүлээр завсар бүрэн дуусах төлөвлөгөөтэй байна гэж ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Ш.Алтантуяа хэлсэн юм.

Хаха 2 13 Таалагдсан 1 Гунигтай 3 Нүдний булай 27 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 10