Х.Амгалан


Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас сураггүй алга болсон иргэнийг голд нас барсан байдалтай олжээ

hi

Хэнтий аймаг Цэнхэрмандал сум Согоот баг Жаргалантын адаг гэх газраас “Приус 20” маркийн автомашинтай 65 настай эмэгтэй, С алга болсон гэсэн дуудлагыг 2022.07.18-ны өдрийн 21:00 цагт ирүүлснээр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, автомашиныг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэр Еүдгийн голын шаварт суусан байсныг олсон. Иргэн С автомашин дотор байгаагүй тул үргэлжлүүлэн хайж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул шөнийн 00:50 цагт эрлийн ажиллагааг зогсоосон байна.

Сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн 2022.07.19-ний өглөөнөөс эхлүүлж, осолдсон байх магадлалтай газруудад нийт 12 удаагийн шумбалт хийж, Хэнтий аймаг Цэнхэр мандал сум Согоот баг Жаргалантын адгаас Нугаар баг Аягын амны гарам хүртэл нийт усаар болон эргээр 34 км, машинаар 40 км самнаж, 17:19 цагт Нугаар баг Аягын амны гарманы голд нас барсан байсныг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Хаха 3 5 Таалагдсан 5 Гунигтай 29 Нүдний булай 18 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1