М. Учрал


Сэрэмжлүүлэг: Хэрлэн голд хоёр хүүхэд живж амиа алджээ

hi

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 7-р баг, “Гарден” хотхоны урд Хэрлэн голд 5 хүүхэд орж байснаас 2 хүүхэд 09:20 цагийн орчимд живсэн тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 09:25 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 09:31 цагт очиж, Хэрлэн голд эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 11:53 цагт тус сумын 1 дүгээр багийн “Станцын далан” гэдэг газар /осолдсон газраас зүүн зүгт 5 км/-т усны мандал дээр байсан З/16 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж, тус багийн “Ялалтын гүүр" гэдэг газар /осолдсон газраас зүүн зүгт 15 км/-т усны мандал дээр байсан Э /14 настай, эрэгтэй/-гийн цогцсыг 20:45 цагт олж гарган Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ.

Хаха 0 1 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3