"Spirit of Gobi" 2022 фестиваль Өмнөговь аймагт болж байна

hi

“Spirit of Gobi" 2022 Contemporary Art & Electronic Music фестиваль нь Өмнөговь аймгийн "Grand Gobi" цогцолборт 8 дугаар сарын 4-ний өдөр нээлтээ хийжээ. Уг фестиваль нь говь нутгийн уудам талд Монголын орчин цагийн соёл урлагийг дэглэн толилуулж, аялал жуулчлалын цоо шинэ брэндийг дэлхийд сурталчлан таниулах, зорилготой аж.

Энэхүү наадмын үеэр орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлчдийн урлан бүтээсэн бүтээлүүдийн үзэсгэлэнг толилуулж, өнөө цагийн шилдэг DJ нарын тоглолтыг толилуулах юм. Говийн байгалийн сайханд аялж зугаалан эх дэлхийгээ хайрлахын зэрэгцээ, урлагийн гайхамшгийг мэдэрч мэлмий, сонороо баясгах боломжтой.

"Spirit of Gobi" орчин үеийн урлаг, электрон хөгжмийн анхдугаар наадам 2020 онд Дундговь аймгийн Цагаан суваргад зохион байгуулагдсан бөгөөд Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, барималч А.Очирболд "Ухамсар" бүтээлээ толилуулж байсан юм.

Орчин үеийн урлагаар дамжуулж, аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой "Spirit of Gobi" 2022 фестиваль 8 дугаар сарын 7-ны өдөр өндөрлөнө.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1