С.Туул


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөрсөг тэмцээн 6 төрлөөр болно

hi

Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын нөхөрсөг тэмцээн өнөөдөр Хан-Уул дүүргийн спортын хороонд эхэллээ.

Хөдөлгөөний ач тусыг сурталчилж, түгээн дэлгэрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, нөхөн сэргээх, биеийн тамирыг өдөр тутмын хэрэглээ болгох дадал төлөвшүүлэх зорилго бүхий эл тэмцээн сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас завсарлаад байсан юм. Нөхөрсөг тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нээж үг хэллээ.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд жил бүр уламжлал болсон нөхөрсөг тэмцээнийг спортын зургаан төрлөөр зохион байгуулдаг онцлогтой. Хоёр жилийн хугацаанд түр завсарлаад энэ жил сэргээн зохион байгуулж буй тэмцээнд иргэд болоод төрийн бус байгууллагууд маш идэвхтэй оролцож байна.

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг нийслэлд бүрдүүлэхээр заасан байдаг. Явган хүний замаар гаръя гэхэд зам харгуй нь хараа, сонсголын бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэд зорчих зориулалтын байхаас эхлээд ээлтэй орчныг бүрдүүлэхэд анхаарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагуудтай тогтмол уулзалт хийж байна.

Шинээр барилга барилаа гэхэд эдгээр иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн стандартыг биелүүлэхийг шаардаж байгаа. Тэрхүү бүтээн байгуулалтын ажил хийхийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож, хяналт тавьж байгаа. Энэ бол том давуу тал” гэлээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0