Х.Амгалан


Хан-Уул: Хог тээврийн үйлчилгээнд нэмж 12 авто машинаар парк шинэчлэл хийнэ

hi

Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй хугацаанд нэлээдгүй ажлыг хийсээр байна. Уг ажлын хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийгдэж БНСУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, шатахуун зарцуулалт багатай, 3.5 тоннын даацтай hyundai /HD72/ маркийн хог шахаж, тээвэрлэх зургаан авто машинуудыг хог тээврийн компаниудад хүлээлгэн өглөө.

Мөн энэ ондоо багтаан hyundai /HD78/, /HD170/ зэрэг загварын 12 хог тээврийн машинуудаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөөд байна.

Дүүргийн хүн амын нягтаршил сүүлийн хэдэн жил эрчимтэй нэмэгдэж орон сууцны бүтээн байгуулалтууд ихэссэн. Гэтэл 10 гаруй жил хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийгдээгүй юм. Дүүргийн хэмжээнд хог тээвэрлэх зориулалттай 42 автомашин байгаагаас 11 нь актлах шаардлагатай, ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэлтэй, засвар үйлчилгээ их байдгаас хог ачилт хугацаандаа хийгддэггүй, иргэдийг ихээр бухимдуулдаг зэрэг асуудлууд ийнхүү шийдвэрлэгдлээ.

Хог тээврийн үйлчилгээнд нэмж 12 авто машинаар парк шинэчлэл хийнэ

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1