С.Туул


Монгол хэл, бичгийн түвшин тогтоох шалгалтыг маргааш авна

hi

Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий Монгол хэл бичгийн шалгалтыг энэ оны дөрөв болон тавдугаар сард зохион байгуулсан.

Энэхүү хоёр удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй шалгуулагчид наймдугаар сарын 20-ны 10:00-11:40 цагт дахин шалгалтад хамрагдана. Улаанбаатар хотын шалгалт Баянзүрх дүүргийн 21-р сургууль дээр зохион байгуулагдах юм. 

Шалгуулагч шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балтай шалгалтад орох бөгөөд шалгалтын журмаар хориглосон хэрэглэгдэхүүнийг авч орохыг хориглоно.

Суудлын хуваарийг ЭНД дарж регистрийн дугаараар нэвтрэн хэвлэж авч очихыг анхаарна уу. 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2