С.Туул


Орхон аймагт цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл эхэллээ

hi

Орхон аймагт цэцэрлэгт хамрагдах хүүхдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж маргааш буюу 8-р сарын 20-ны 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Мөн эцэг эхчүүд харьяа цэцэрлэгтээ очиж бүртгэлээ хийлгэх боломжтой юм. Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 30 цэцэрлэгт 5300 хүүхэд бүртгэлтэй байгаа. Харин 8 дугаар 19, 20-ны өдрүүдэд нэмж 2020 онд төрсөн 2 настай 1701 хүүхэд, 2019 оны 399 хүүхэд, 2018 оны 242 хүүхэд, 2017 оны 252 хүүхэд нийт 2634 хүүхэд бүртгүүлэх урьдчилан тооцоолол гарчээ.

БШУЯ-наас өгсөн чиглэлийн дагуу 5 настай хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдэх байдлыг хангах зорилгоор аймгийн хэмжээнд 5 настай 1900 гаруй хүүхдийг харьяалал харгалзахгүйгээр 100 хувь бүртгэж сургуулийн өмнөх боловсролд хамруулах юм.

Түүнчлэн Баян-Өндөр сумын Малчин багийн хүүхдүүдийг мөн адил харьяалал харгалзахгүй бүртгэх чиглэл өгсөн талаар БШУГ-аас мэдээлэл өглөө.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0