Х.Амгалан


НҮБ: Дархан-Уул аймагтай стратегийн түншлэлийн түвшинд хамтран ажиллана

hi

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал өнөөдөр /2022.08.19/ Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра, НҮБ-ын хөтөлбөр зохицуулагч, эдийн засагч Сан Вон Лим болон бусад албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга зочид, төлөөлөгчдөд хандан: “Шинэ сэргэлтийн бодлого-Тогтвортой хөгжлийн зорилго” форумд хүрэлцэн ирж оролцсонд талархал илэрхийлээд НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд аймаг орон нутаг оролцоход бэлэн байгаагаас гадна Дархан-Уул аймагт олон талт арга хэмжээг хамтран зохион байгуулж, дэмжин ажиллах бүрэн боломжтойг онцолсон юм.

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра хэлэхдээ: “НҮБ-ын орон нутгийн богино хугацааны жижиг төслүүдийг Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ бидний зүгээс Дархан-Уул аймагтай стратегийн түншлэлийн түвшинд хамтарч ажиллахад бэлэн байна” гэв.

Мөн 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд болох “Тогтвортой хөгжлийн зорилтуудын нээлттэй өдөрлөг”-т оролцож Дархан-Уул аймгаа илүү их сурталчлан, алсын хараагаа танилцуулан гадаад, дотоод хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийг хүслээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0