
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэн нийт 10 сайдыг томилсон.
Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон байна.
- 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
- 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр
- 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан
- 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш
- 1998-2000 онд ЭЗБД төсөлд ахлах эдийн засагч
- 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх
- 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2020 Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан.
×