Хүүхдийн мөнгийг есдүгээр сарын 20-ноос олгоно

hi

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2022 оны есдүгээр сарын олголтын хуваарийг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас гаргажээ.

Энэ сард ахмад настны тэтгэврийг 15, 27-нд олгох бол хүүхдийн мөнгийг 20-нд өгнө. Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх болон эцгийн тэтгэмжийг есдүгээр сарын 20-нд олгох хуваарьтай байна.

Улсаас дараах 11 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг олгодог.

Үүнд:

  • Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ есдүгээр сарын 20 -Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж есдүгээр сарын 20 -Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж есдүгээр сарын 15
  • Эхийн алдар, одонгийн мөнгө есдүгээр сарын 27
  • Асаргааны тэтгэмж, бусад хөнгөлөлт тусламж есдүгээр сарын 15, 27
  • Насны хишиг есдүгээр сарын 27
  • Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж есдүгээр сарын 15-27 
  • Нийгмийн халамжийн тэтгэвэр есдүгээр сарын 15, 27
  • Хүүхдийн мөнгөн хуримтлал есдүгээр сарын 20
  • Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт тусламж есдүгээр сарын 15,27
  • Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт тусламж есдүгээр сарын 15,27-нд тус тус бууна.

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 3 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1