
Энэ сарын 17-нд Монгол Улсад “NETFLIX”, “HBO”, “WARNER BROS”, “PARAMOUNT PICTURES” зэрэг дэлхийн томоохон кино компаниудын төлөөллүүд, Монголын кино урлагийн салбарын 100 гаруй уран бүтээлчид оролцсон хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ үеэр “WARNER BROS” компанийн дэд ерөнхийлөгч, олон улсын контент хөгжүүлэлтийн менежер Карри Реган "Фантастик" продакшны бүтээл Зура-2 киног үзээд гайхширсан хэмээн хэллээ. Тэрбээр " Би олон Монгол кино үзээгүй гэхдээ Зура-2 киног үзээд гайхсан. Хүлээлт тийм ч өндөр байгаагүй гэдгээ нуух юун. Гэтэл Монголын кино урлаг аль хэдийнээ олон улсын түвшинд хүрсэн юм байна гэдгийг мэдлээ. Хойшдын хамтын ажиллагаанд эргэлзээ алга гэж хэлье" хэмээн ярьсан юм.
Кино урлагийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлснээр дэлхийн хэмжээний томоохон продакшн, студитэй хамтран ажиллах боломж, үүд хаалга Монгол уран бүтээлчдийн өмнө нээгдэж байгаа юм.