Д.Жамъяндагва


"Тоонот" студийн залуус "Ид шидийн орон"-д долоон сая төгрөг хандивлалаа

hi

“Тоонот” рекордсын залуус 21 аймгаа тойрсон аялан тоглолтынхоо хаалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ. Үнэ төлбөргүйгээр зохион байгуулагдсан тус тоглолтын үеэр “Хандивын аян” өрнүүлсэн бөгөөд цугларсан нийт хандивыг “Лантуун дохио” ТББ, “Ид Шидийн Орон” хүүхэд хамгааллын төвд хандивлахаар болсон. 

Тоглолтын үеэр нийт 7 сая төгрөгийн хандив цугларчээ. Олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар цугларсан уг мөнгийг “Тоонот” рекордсын залуус Хөвсгөл дэх “Ид Шидийн Орон” хүүхэд хамгааллын төвд өнөөдөр (2022.09.19) хүлээлгэн өгчээ.

"Тоонот" рекордсын залуус цахим хуудастаа "За ямартай ч бид зорьсондоо хүрлээ. Хандив өгсөн хүмүүсдээ баярлалаа! Цугларсан 7 сая төгрөгийг Ид шидийн орон Хөвсгөл -д хүлээлгэн өглөө. Монгол орныхоо ирээдүй болсон олон олон хүүхэд хамгааллын төлөө ажиллаж байгаа залуусаар бид бахархаж баярлаж байна" хэмээн бичжээ. 

 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1