Х.Амгалан


"Улаанбаатар буян" ХХК: Буяны цуваанд 20-30 машин хөдөлгөөнд оролцдог

hi

Өнөөдөр нийгмийн сүлжээнд Ж.Сүхбааатар гишүүний твиттер хуудаснаа жиргэсэн жиргээ олны анхаарлын төвд байлаа. Тэрээр "Буяны цуваа 1, 3, 5 дахь өдрүүдэд явдаг. Хотоос гардаг чиглэлд хөөрхөн ачаалал болж шууд мэдрэгддэг. Үүнийг 7 цагаас өмнө байхаар төрийн байгууллага зохицуулж болох уу" хэмээн өөрт нь хандсан жиргээчийн асуултад буяны цуваа замын түгжрэл үүсгэж байна гэсэн агуулгыг хөндөн бичжээ. 

Бид энэхүү асуудлын талаар ТЦА болон Улаанбаатар буян ХХК, Дөл буян ХХК-ийн хэвлэлийн ажилчдаас тодрууллаа. 

ТЦА: Цуваа нь замын хөдөлгөөнд заасны дагуу 40км/ц хурдтай дөрөв буюу түүнээс дээш автомашин явдаг. Мөн таних тэмдэг болон тусгай дуут дохио, гэрлэн дохиотой автомашинууд цуваа гэх ангилалд багтана. 

"Улаанбааатар буян" ХХК: Манай буяны цуваа гарах цаг янз бүр байдаг бөгөөд ламын хэлсэн цагаар хөдөлгөөнд оролцдог.  Нийт зөөврийн 20-30 машин машинтай. Долоо хоногийн буяны цуваа хөдлөх тодорхой өдөр буюу даваа, баасан гарагт бүх машин хөдөлгөөнд оролцдог бол лхагва гарагт бага автомашин хөдөлгөөнд оролцдог.

"Дөл буян" ХХК: Буяны цуваанд тодорхой цаг гэж байхгүй. Зун, өвлийн улиралд янз бүр байдаг. Талийгаачийг хөдөөлүүлэхээр явахад цуваа гардаг 04:00-09:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцдог. Хэрэв эмнэлгээс 09:00 цагт хөдөллөө гэхэд хотоос гарахад түгжрэлтэй учир 10:00 цаг гэж очдог. Машины тооны хувьд тодорхойгүй байдаг. Манайд долоо хоногийн даваа, лхагва, баасан гарагуудад буяны цуваа гардаг дунджаар 5-15 машин хөдөлгөөнд оролцдог гэсэн тайлбаруудыг өглөө. 

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0