М. Учрал


Бриллиант эмнэлэг даатгалаар хорт хавдрын мэс засал, химийн болон бай эмчилгээг хийдэг боллоо

hi

Дэлхийн улс орнуудад болон Монгол Улсад хорт хавдрын өвчлөл нь нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг байсаар байж хавдрын өвчлөл улам нэмэгдэх хандлагатай, эмчилгээний хүлээгдэл тулгамдсан асуудлын нэг байсаар байна. ДЭМБ-аас тооцоолон таамагласнаар 2040 он гэхэд манай улсад 11,647 хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол,  хорт хавдрын шалтгаант нас баралт 8767 болж өсөн нэмэгдэх тооцоолол гаргасан. 

Манай Улсын хүн амын дунд бүртгэгдсэн хорт хавдрын шинэ өвчлөлийн тоог сүүлийн хоёр жилээр харахад, 2020 онд 6702, 2021 онд 5981 тус тус бүртгэгдсэн. Зонхилон тохиолдох эхний 5 байрлалын хорт хавдрын өвчлөлийн бүтцэд элэгний хорт хавдар 32.7%, ходоодны хорт хавдар 16.1%, уушиг гуурсан хоолой хорт хавдар 7.5%, улаан хоолой 5.7%, умайн хүзүүний хорт хавдар 5.2%-ийг эзэлж байгаа ба нийт 67.2%-ийг дээрх хорт хавдрууд эзэлж байна. Бүс нутгийн хувьд Сүхбаатар, Дорнод, Архангай, Увс, Хэнтий аймагт хорт хавдрын шалтгаант нас баралт улсын дундажаас өндөр байна.

Тэгвэл Бриллиант эмнэлэг даатгалаар хорт хавдрын мэс засал, химийн болон бай эмчилгээг хийдэг болжээ. Тус эмнэлэгт эмчлүүлэгчдэд сонголттой, чанартай үйлчилгээг 2-3 эмнэлэг хавдрын тусламж үйлчилгээг авах боломжтой юм. 

Жишээлбэл, Томограф, МРай, ПЕТ шинжилгээнүүд болон элэг, нойр булчирхай, ходоод, бүдүүн гэдэс, хөхний хавдрын мэс заслууд, элэгний хавдрын түлэх эмчилгээ даатгалаар хийгдэхээр байгаа аж.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1