Д.Жамъяндагва


Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

hi

БИЛГИЙН ТООЛЛЫН 28, 2022.09.23 / БААСАН ГАРАГ

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САРЫН ДОЛООН УЛААН ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын 9 сарын 23, Сугар гараг. Билгийн тооллын 28, Их морь одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 40 минутад мандан, 18 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0