С.Туул


"Монгол Улсад сүрьеэг устгахад иргэний нийгмийн манлайлал" форум болно

hi

Есдүгээр сарын 23-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт “Туушин” зочид буудалд Ази-Номхон далайн банк, санхүүгийн институтүүдийн холбоо болон “Banking and Finance Academy” хамтран “АПАБИ 2022” олон улсын чуулга уулзалт зохион байгуулна.

9.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт “Эрхтэн шилжүүлэн суулгах өнөөгийн чиг хандлага, аюулгүй байдал” олон улсын хурал болно. Утас: 93116060

10.00 цагт Монголбанкны Г байранд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин нар сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийнэ. Утас: 80117121

10.00 цагт “Интерном”-ын байранд Монгол Канадын хамтын ажиллагааны төвөөс Канад улсын их, дээд  сургуулиуд, байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлэх боловсрол, соёл урлаг, бизнесийн үйл ажиллагааны уулзалт болно. Утас: 88889869

11.00 цагт ГХЯ-нд Монгол, Австрали дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан маркийн нээлт болно.

11.00 цагт МҮХАҮТ-д “Монгол-Беларусь бизнес форум” маргааш болно.

14.00 цагт “Туушин” зочид буудалд "Монгол Улсад сүрьеэг устгахад иргэний нийгмийн манлайлал" форум болно.

15.00 цагт "Corporate Convention Centre"-т Монголын урлагт өөрсдийн гэсэн шинэ өнгө, төрх, орон зайг бий болгон гарч ирж буй "Анир" поп оркестрын албан ёсны нээлтийн тоглолтын хэвлэлийн хурал болно.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0