Х.Амгалан


Бодлогын хүү нэмэгдсэнээр зээлтэй хүмүүсийн санхүүгийн зардал өснө

hi

Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир: Монголбанкны бодлогын хүү 12 хувь болж нэмэгдсэн талаар тайлбар өглөө.

- Бодлогын хүү өсөхөөр зээлийн хүүд бусад дарамт очно. Зээл авдаг хүмүүсийн санхүүгийн зардал өснө. Нөгөө талаас төгрөгийн өгөөж өсөхөөр төгрөгийг хүмүүс хэрэглэхээс илүүтэй хуримтлуулах нь үр өгөөж илүү нэмэгдэх нөлөө байдаг. Үүнийг дагаад импортыг өсгөөд байсан, хэрэглээг нэмээд байсан тэр дарамтууд төгрөгийн өгөөжийг дагаад буурна. Тэгэхээр энэ хоёр өгөөжийн аль нь өндөр байна улс орон бүр өөрийн онцлогт тохируулан тооцдог. Манай Улсын хувьд хоёр дахь хүү буюу хүүгээ өсгөснөөр инфляц дээр очиж байгаа нөлөөллийг илүү бууруулах чиглэлд үр дүн гарч байгаа.

Өөрөөр хэлбэл зээл авсаар байгаа хүмүүсийн шийдвэрээс илүү нөгөө шийдвэр нь илүү үр өгөөжтэй байдаг гэсэн үг. Инфляц дээрээ бууруулах нөлөө байна аа гэсэн үг.

Нөгөө талаараа яагаад инфляцыг гол түвшин гэж харж байна гэхээр инфляц тогтворжоод зорилтот түвшиндээ хүрвэл буцаагаад бууруулах тохиргоогоо хийгээд эхэлнэ. Ингээд ирэхээр эдийн засгийн идэвхжил, ажлын байрны нэмэгдэх талтай. 

 Бодлогын хүү хэзээ бууж ирэх юм бэ гэдэг л хамгийн том асуудал

Гэвч төсвийн тохиргоо хэр их чухал байх, валютын орлогыг төр засаг хэр хурдан нөхөж  гэдэг хоёр асуудалтай шууд холбогдоно.

Мэдээж гадаад нөхцөл байдал, дэлхийн төв банкнууд бодлогын хүүгээ хэр түвшинд өсгөх, геополитикийн бусад тодорхой бус байдал ямар байхаас хамаарна гэсэн үг. Яг одоогоор дэлхийн инфляцийн түвшин буцаж хэр хувьд хүрэхийг хэлэх эрт байна. Мэдээж дэлхий нийтийн байдал тогтворжоод ирэхээр бид бодлогын хүүгээ өндөр хэвээр удаан байлгахгүй гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0