М. Учрал


"Буриад залууст нэг ба түүнээс дээш жилийн виз олгооч гуйж байна"

hi

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэсэгчилсэн цэрэг татлага эхлүүлж буйгаа мэдэгдсэн билээ. Мөн дайчилгааг эсэргүүцсэн иргэд визгүй улсууд руу дүрвэн гарсаар байгаа юм. 

Тэгвэл Буриад Үндэсний ардчилсан хөдөлгөөнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д хүсэлт хүргүүлжээ. 

Уг хүсэлтэд "ОХУ-ын дарлал доор байгаа олон үндэстэн ард түмэн дотроос буриад-монгол түмэн хамгийн их хор хохирол амссан. Энэ түрэмгийлэл бол Орос Украиний дайн төдийгүй, буриад-Монгол үндэстэнг устгах зорилго агуулж байна.

Монгол Улсын зүгээс аливаа мөнгөн барьцаагүй, батлан даагчгүй, өөр бусад процедургүй боломж бүрдүүлж буриад-монгол залууст нэг ба түүнээс дээш жилийн хугацаатай хүмүүнлэгийн виз олгохыг хуулийн түвшинд гаргаж өгөхийг хичээнгүйлэн гуйж байна" гэжээ. 

 

 

Хаха 2 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2