Х.Амгалан


Ж.Сүхбаатар: Ирэх жил нийтийн тээврийн 457 автобус авна

hi

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны төсвийн төслийг танилцууллаа. Энэ үеэр Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар:

2009 онд С.Баярын Засгийн газрын үед нийтийн тээвэр 400 автобусаар парк шинэчлэл хийж байсан. Үүнээс хойш том парк шинэчлэл хийгээгүй. Харин ирэх жил 457 автобус авч, нийтийн тээврийн удирдлага менежментийн тогтолцоонд өөрчлөлт оруулна.

Нийтдээ 124 чиглэлд 1,432 автобус хэрэгтэй гэх тооцоо бий. Үүний 1,100-г нь улс, нийслэлийн төсвөөс гаргах бодлого явуулаад 300-г нь хувийн хэвшлээр шийдүүлэхээр төлөвлөж байна. Шинэ автобусыг 2024 он хүртэл оруулж ирэхэд гааль, НӨАТ-аас чөлөөлөх нь хувийн хэвшилд ч хамаарна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0