С.Туул


Пара бадминтоны төрөлд Б.Батням, Н.Төгсбат нар мөнгө, хүрэл медаль хүртлээ

hi

Япон Улсын Токио хотод “Азийн өсвөрийн залуучуудын спортын наадам-2022” олон улсын арга хэмжээ боллоо.

Тус наадамд Дели, Хонконг, Жакарта, Куала Лумпур, Манила, Сингапур, Улаанбаатар, Янгон, Иватэ, Фукушима, Ибараки, Токио зэрэг 12 хотын 138  тамирчин, пара 36 тамирчин өрсөлдсөн юм.

Улаанбаатар хотын хувьд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүүгээр ахлуулсан 24 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид ширээний теннис болон бадминтоны төрөлд амжилттай оролцов. Улмаар пара бадминтоны SU5 ангилалд оролцсон Н.Төгсбат хүрэл медаль, SL4 ангилалд оролцсон Б.Батням мөнгөн медаль хүртлээ.

Монголын Ширээний теннисний холбоо, Монголын Бадминтон сонирхогчдын холбоо хамтран тухайн төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн шилдэг зургаан дасгалжуулагч, 16 тамирчныг шалгаруулж, наадамд оролцуулсан. Энэ нь манай тамирчдын спортын ур чадвар, чадавхыг дээшлүүлснээс гадна Улаанбаатар хотыг олон улсад сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

Ташрамд дурдахад, Токио хотын Захиргаа, Токио хотын Спортын корпорац, Токиогийн Бадминтоны холбоо, Токиогийн Ширээний теннисний холбоо зэрэг байгууллагууд хамтран энэхүү олон улсын спортын наадмыг 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0