С.Туул


Ч.Хүрэлбаатар: Валютын нөөцийг нэмэх тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа

hi

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

Тэрбээр, "Валютын нөөцийг нэмэх тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталлаа. Хоёр удаагийн Засгийн газрын  хуралдаанаар энэ талаар хэлэлцсэн.

Нүүрсний амны үнэ, хилийн үнэ хоорондоо ялгаатай байдаг. Бид ямар үнээр нүүрсээ зарах ёстой вэ?

Уурхайн амнаас нэг тонныг 71 ам.доллароор, хил үнээр бол 129 ам.долларын үнэтэй байна. Тээврийн улмаас ийм зөрүү үүссэн.     

Валютын нөөцөө нэмэхийн тулд цаашид нүүрсээ хил үнээр худалдана. Мөн нүүрсний гэрээнүүдийг цахимжуулна. Бүх гэрээг бүртгэнэ. Уурхайн амнаас хил хүртэл нүүрс алдагддаг байдлыг бууруулна. Энэ онд бэлтгэл ханган, ирэх оноос нүүрсээ биржээр худалддаг болно. Энэ тогтолцоо руу ирэх оны эхний өдрөөс шилжинэ. Ингэснээр хулгайгаар нүүрс гаргадаг байдлыг цэгцэлнэ.

Би Сангийн сайд байхдаа хулгайгаар нүүрс гаргадгийг олж мэдсэн. Бүртгэл дээр хоосон машин хилээр гарлаа гэж бүртгэдэг. Урд хилээр нэвтрэх гэж машинууд хэдэн өдөр дугаарладаг билээ. Нүүрсний гэрээгээ бүртгүүлээгүй бол тухайн машиныг хилээр гаргахгүй.       

Засгийн газрын тогтоолд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд валютын орлого олж, нөөц бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах үүргийг мөн хүлээлгэхээр тусгалаа.

Дэлхийн олон улсад инфляц өндөр хэвээр байгаа тул ямар ч үнээр хамаагүй инфляцыг бууруулах арга хэмжээ авч байна" хэмээв.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2