С.Туул


Дэлхийн банктай хамтран авто замын төсөл хэрэгжүүлнэ

hi

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр /2022.10.04/ Дэлхийн банкны суурин төлөөлөгч А.Михнев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

Сайд С.Бямбацогт Дэлхийн банк манай улсад олон чухал төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, урт хугацааны түнш гэдгийг хэлэв. Түүнчлэн тус банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл” нь Монгол Улсын зам, тээврийн салбарт Дэлхийн банктай хамтран эхлүүлж буй томоохон төсөл гэдгийг дурдав.

Энэхүү төслийн хүрээнд улсын чанартай нийт 311 км авто зам, 1205 у/м гүүрний засвар, шинэчлэлтийн ажил, улсын чанартай авто замаас Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум хүртэлх 16 км авто зам, Архангай аймгийн Булган сум хүртэлх 35 км авто замыг шинээр барих, болон Өвөрхангай аймагт мах, махан бүтээгдэхүүнээр төрөлжсөн жишиг логистикийн төвийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр байгуулах, үндэсний логистикийн платформ шинээр хийх ажлыг тус тус хийхээр тохиролцсон.

Энэ ажлын хүрээнд төсөл хэрэгжүүлэх нэгжийг Сангийн яамтай зөвшилцөн байгуулахаар ажиллаж байгаа юм .Зээлийн хэлэлцээрийг Сангийн яамтай хамтран Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Засгийн газрын хуралдаанаар зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгосны дараа УИХ-д өргөн мэдүүлэхээ сайдын зүгээс хэллээ. Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс уг төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэхийн тулд эрчимтэй ажиллаж, хоёр тал цаашид төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулах, удирдлагыг томилж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиров.  

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1