С.Туул


Усны салбарт шинэлэг, туршилтын загвар төслийг хэрэгжүүлэв

hi

Азийн Хөгжлийн Банкны Ядуурлыг бууруулах Япон сан, Өндөр түвшний технологийн сангийн санхүүжилттэй Техник туслалцааны 9440-MOН: Усны засаглалыг шинэлэг замаар хэрэгжүүлэх нь төслийг хаалаа.

БОАЖЯ төслийг 2018-2022 онд хэрэгжүүлжээ. Төсөл нь Орхон-Чулуут, Хэрлэн, Алтайн Өвөр говийн сав газрын усны нөөцийн менежментийн төлөвлөлт, түүнийг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх зорилготой байсан бөгөөд Австралийн Хүрээлэн буй орчны менежментийн олон улсын төв удирдан зохицуулж, Фреш Фоутс консалтинг, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, ШУА-ийн Газарзүй, гео-экологийн хүрээлэнтэй түншлэн ажиллажээ.

Төслийн хаалтын хурлаар өнгөрсөн хугацаанд боловсруулсан сав газрын менежментийг сайжруулахад зориулсан бодлогын зөвлөмж, усны засаглалын чадавхыг бэхжүүлэх, сав газрын менежментийн төлөвлөлтийг сайжруулах шинэлэг технологи, арга туршлагын талаарх ололт амжилт, туршлага, мэдлэг, цаашдын тогтвортой байдлын талаар санал солилцов.

Төслийн хүрээнд Монгол орны усны салбарт өмнө нь хэрэгжиж байгаагүй, шинэлэг, туршилтын загвар төслийг хэрэгжүүлжээ. Тухайлбал, газрын доорх усыг зориудаар арвижуулах загвар төслийг Багануур дүүрэгт, автомат ус судлалын харуулыг Хэрлэн голын дагуу байгуулан, ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжих, хаягдал усны тоолуурыг 4 аж ахуйн нэгжид суурилуулж, усны чанарын хяналтыг сайжруулахад чиглэсэн Архангай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн лабораторийг бэхжүүлэн итгэмжлэгдэхэд шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангажээ.

Хаалтын хуралд БОАЖЯ, БХБЯ, АХБ, Монгол дахь Япон Улсын ЭСЯ, ЖАЙКА, Усны газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, ЦУОШГ, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, УСУГ, Туул, Хэрлэн, Орхон-Чулуут, Алтайн Өвөр говийн сав газар, Хэнтий, Дорнод аймгийн Ус цаг уурын станц, олон улсын донор байгууллагын 50 гаруй төлөөлөл оролцлоо.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1