Өдөрт гардаг тээврийн хэрэгслийн осол түгжрэлийн шалтгаан болж байна

hi

Улаанбаатар хотын авто машины түгжрэлийг бий болгодог нэг том шалтгаан нь хотын авто зам дээр өдөрт дунджаар гардаг 200 гаруй тээврийн хэрэгслийн осол байдаг.

Эдгээр ослыг шийдвэрлэхээр тээврийн цагдаагийнхан очих гэж 15-20 минут, үзлэг хэмжилт хийх гэж заримдаа 30-40 минут зарцуулдаг нь хотын авто машины зорчилт хөдөлгөөнийг 60 минут хүртэл хугацаанд саатуулж, зохиомол түгжрэл үүсгэж байдаг

Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар ослын улмаас бий болж буй түгжрэлийг бууруулахад холбогдох талууд болох Тээврийн цагдаагийн газар(О.Ганбат), Улаанбаатар хотын замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төв(Ц.Адьяасүрэн), Албан журмын даатгагчдын холбоо (Д.Цэвээнжав), Монгол даатгалын холбоо(Ж.Батжаргал)-ны удирдлагуудтай уулзаж ослын бүртгэл, шийдвэрлэлтийг түргэн шуурхай зохион байгуулдаг байх, амь нас, эрүүл мэндэд хамаарах болон их хохиролтой зөрчлүүдээс бусад жижиг зөрчлүүдэд жолооч, даатгагч талууд илүүтэй өөрсдөө шийддэг шийдлийн талаар уулзалт зохион байгууллаа.

Зөвлөлдөөд талууд холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зохицуулалт шаардлагатай гэж үзэн Түгжрэлийн эсрэг багц хуулийн төсөл боловсруулж буй Авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны Хууль зүйн ажлын хэсэгт саналаа ойрын хугацаанд нэгтгэн ирүүлэхээр тогтов

Мөн хуулийн өөрчлөлт хүлээлгүйгээр хоорондын ажил хэргийн уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл шуурхай солилцох, ашиглах асуудалд анхаарч ажиллахыг сануулав

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0