
Э.Одбаяр нарыг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө ялласан тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ тухай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр, "Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд Ерөнхий сайд шүүхэд нөлөөлөн, ял өглөө гэж зарим хүн буруу ойлгож байна. Болсон үйл явдлыг дахин хэлье. Дорнод аймгийн Чойбалсан суманд иргэн С-ийг авто машинаар дайрч буй бичлэгийг цахим сүлжээнд байршуулсан юм. Ерөнхий сайдын хамаарал бүхий этгээд иргэн С-ийг мөргөөд, тусламж үзүүлэлгүй, хэргийн газраа явсан гэх тайлбартай байв. Энэ мэдэгдлийг ДЭМОС гэх хаягаас цацсан. Энэ үйлдлийн урхаг их тул шалгасан. Энэ бол Ерөнхий сайдын нэр хүндэд халдсан үйлдэл. Дараа нь иргэн Монголхүүг таслан сэргийлэх үйл ажиллагааг дээрх 5 иргэн эсэргүүцэн, хууль сахиулагчдыг эсэргүүцсэн, биед нь халдсан юм. Энэ хоёр үйлдлийг хамтад нь хэлэлцээд шүүхээс зорчих эрхийг нь хязгаарласан ял оноожээ. Түүнээс үзэл бодлоо илэрхийлсний улмаас энэ ялыг өгөөгүй гэдгийг би залруулах хүсэлтэй байна" гэв.