С.Туул


Г.Ганжаргал агсны унаж нас барсан гэх тагтнаас өндрөөс унах туршилт явуулжээ

hi

Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор Г.Ганжаргал өнгөрсөн тавдугаар сард "Хасу шивэрт" рашаан сувиллын 401 тоот өрөөний тагтнаас унаж амь насаа алдсан хэрэг гарсан.

Түүний ар гэр, ойр дотныхон нь уг хэргийг зохион байгуулалттай аллага гэж үзэж байсан юм. Харин Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид талийгаач 401 тоот өрөөний тагтнаас хөл алдан унах үедээ хоёр давхрын тагтны хаалтыг биеийн аль нэг хэсгээр цохьсон эсэхийг тогтоох өндрөөс унах үеийн туршилтыг хийж гүйцэтгэжээ.

Туршилтад 174 см өндөртэй, 74 кг жинтэй чүүчил ашиглаж, 17 удаа өндрөөс унагаахад нэг ч удаа хоёр давхрын тагтыг мөргөж, шүргээгүй бөгөөд 4 давхрын тагтны дор байрлах цахилгаан генераторын дээрээс цөм унажээ.

Туршилтын дүнг үндэслэн цагдаагийн байгууллагаас уг хэргийг хүн амины хэрэг хэмээн шалгахаар болсон байна.

Түүнчлэн өндрөөс унах үед өмсөж явсан хувцас нь зурагт харагдаж байгаа шиг сөхөгддөггүй. Харин цогцсыг чирэх дамжлан өргөх үед сөхөгддөг юм байна.

Хаха 65 37 Таалагдсан 38 Гунигтай 166 Нүдний булай 149 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 21