Чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан хууль, тогтоолуудын эцсийн найруулгыг сонслоо

hi

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.11.18/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.12 цагт эхэлж, баталсан хууль, УИХ-ын тогтоолуудын эцсийн найруулгыг сонслоо.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулиуд болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хууль, УИХ-ын тогтоолууд, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоол, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулиуд зэрэг нийт 126 хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонслоо хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1