М. Учрал


Жак Уэтерфорд, Д.Доржготов нар "Чингис хаан" одонгоор шагнууллаа

hi

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн ой, Монгол бахарлын өдрөөр Ерөнхийлөгчийн зарлигаар Чингис хаан одонг гардуулдаг. Тэгвэл энэ жил энэ нэр хүндтэй одонг Соёлын гавьяат зүтгэлтэн, академич Д.Доржготов болон АНУ-ын иргэн Жак Уэтерфорд нарт МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардууллаа.

Д.Доржготов нь судалгааны ажлын үр дүнгээрээ 1974 онд “Монгол орны хөрсний 1:2500 000 масштабтай зураг”-ийг анх удаа зохиож хэвлүүлснээс хойш олон зуун бүтээлээ нийтийн хүртээл болгосон, эдгээр бүтээлүүдээрээ дэлхийн олон оронд үнэлэгдсэн газарзүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн юм.

Жак Уэтерфорд нь 2004 онд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг бичиж олон улсад монголын түүхийг таниулах чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн “Монголын их хатдын нууц товчоон”, 2016 онд “Чингис хаан ба бурхны эрэлд: Дэлхийн хамгийн шилдэг эзэн хаан хэрхэн бидэнд шашны эрх чөлөөг өгсөн нь” бүтээлийг тус тус туурвижээ. Түүний “Монголын их хатдын нууц товчоон” ном нь Чингис хааны охидын талаар бичсэн анхны ном юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1