М. Учрал


БНСУ-н Сонму эмнэлэг монгол хүүд үнэ төлбөргүй мэс засал хийж өглөө

hi

Ш.Соджавхлан анх төрөхдөө хоёр гарын дунд болон ядам хурууны арьс наалдсан байдалтайгаар төрсөн байна. Үүнээсээ болж хүү томрох тусам бага багаар төвөгшөөх болжээ. Ах нарынхаа 5 хуруутай бээлийг өмсөн би яагаад өмсөж болохгүй байгаа юм бэ мэт түүнд төвөгшөөх асуудал их гарч эхэлсэн байна.

2019 онд БНСУ-н Инчон хотын захиргаа, Инчон хотын Аялал жуулчлалын газар, Инчон Сонму эмнэлэг хамтран түүний онгоцны зардал болон бусад бүх зардлыг 100% дааж үнэ төлбөргүй мэс засал хийж өгөхөөр болсон байна. Тэрээр мэс засалд орохоор Солонгос улсад ирсэн боловч насны хувьд хэтэрхий бага, нэг нас ч хүрээгүй байсан учир бага зэрэг томорхоор мэс засал хийж өгөхөөр болсон байна.

2020 оны 2 сард дэгдсэн ковидын улмаас Солонгост ирж чадахгүй байсаар 3 жилийн дараа буюу 2022 онд Солонгос улсад ирж мэс засал хийлгэлээ. Ш. Соджавхлан 2022 оны 10 сарын 30 ны өдөр Солонгос улсад хөл тавьж, 11 сарын 1-ний өдөр мэс засалд орлоо.

Түүний мэс засал 4 цаг үргэлжилж, хурууны арьсыг салгахаас гадна шинээр арьс суулгах мэс заслыг хийсэн байна. Ш.Соджавхлан хүүгийн мэс засал амжилттай болж эмнэлгээс гарч эмнэлгийн гадуурх эмчилгээ хийлгэж байна. Инчон Сонму эмнэлгийн хамт олон түүнийг Инчон хоттой танилцуулахаас гадна, амьтны хүрээлэн үзүүлж, ирэх жил сургуульд орох бяцхан хүүд хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн байна.

Түүнд мэс засал гардан хийсэн гэмтэл согогын их эмч Чү Сон Ён: "Бяцхан хүүхдийн хувьд хүнд мэс засал ч маш цоглог хүү учраас амжилттай даван гарлаа. Эх орныхоо ноён нуруу болсон хүүхдэд итгэл найдвар өгч чадсандаа үнэхээр баяртай байна" хэмээсэн юм.

Тэрээр энэ сарын 24 нд буюу өнөөдөр эх оронлуугаа буцаж байна. БНСУ-н томоохон эмнэлгүүд нийгэмд хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд гадны орны өвчтөнд үнэ төлбөргүй мэс засал хийж өгөх явдал их байдаг. Инчон Сонму эмнэлгийн зүгээс өнгөрсөн хугацаанд Хятад, Орос, Монгол гэх мэт 6 орны 8 өвчтөнд хүнд болон хөнгөн мэс заслыг үнэ төлбөргүй хийж өгсөн байна.

Цаашид сайн үйлийн аяныг улам өргөжүүлж олон өвчтөн хамрагдах боломж олгохоор зорьж байгаа хэмээсэн юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх