Х.Амгалан


Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын хэсэг “Эрдэнэс силвер ресурс” ХХК-д ажиллав

hi

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн компаниудын өртөг зардлыг бууруулж, ашигт ажиллагааг дээшлүүлэх зорилгоор байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 17-18-ны өдрүүдэд “Эрдэнэс силвер ресур” ХХК-ийн Салхитын уурхайд ажиллав.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Д.Баярбатаар ахлуулсан ажлын хэсэг тус компанийн үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагаа, хөрс хуулалт, олборлолтын өртөг, зардлын тайлан, орлого, зардал, ашиг алдагдлын түвшин, худалдан авах ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт зэрэгтэй танилцсан.

Мөн Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шинээр үүссэн хөдөлмөрийн харилцааг хэрхэн зохицуулж байгаа талаар мэдээлэл сонслоо.

Ажлын хэсэг уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан цаашид зардлыг бууруулж үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, борлуулалтыг сайжруулах, хуримтлагдсан өр төлбөрийг багасгах талаар төлөвлөгөө гарган хамтран ажиллахаар болов.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1