М. Учрал


“Монгол мах” чуулга уулзалт 11 сарын 28-нд болно

hi

 

Туг.мн болон Өрөг.мн сайт “Гарааны Праймер” компанитай хамтран “Монгол мах” чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг энэ сарын 28-нд Corporate зочид буудлын “Convention hall”-д зохион байгуулах гэж байна.

Уг чуулга уулзалтад 200 гаруй зочид оролцож, мах, махан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, салбарын тулгамдсан асуудал, шинэ шийдлийн тухай хэлэлцэх юм. Түүнчлэн чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдах мах, махан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд 10 гаруй ААН оролцоно.

ААН-үүд “Монгол мах” чуулга уулзалтад оролцсоноор өөрийн бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, төрд үгээ хэлэх, салбарынхнаасаа туршлага судлах, худалдаа хийх, хэрэглэгчдэд махны талаар мэдлэг олгох болон салбарын шинэ технологийн шийдэлтэй танилцах боломжтой.

Хамгийн гол нь иргэд чуулга уулзалтын үеэрх үзэсгэлэн худалдаанаас эрүүл, аюулгүй, найдвартай мах махан бүтээгдэхүүн худалдан авах боломжтой юм.

“Монгол мах” үзэсгэлэн худалдааны үеэр:

  • Мах, махан бүтээгдэхүүний үзэсгэлэн, амталгаат худалдаа
  • Махны шоу үзүүлбэр, мах махан бүтээгдэхүүний орц найрлагатай хоолны хэсэг
  • Махны хэрэглээ, худалдан авахад зориулсан хэрэглэгчийн мэдлэг олгох хэсэг
  • Махны салбарт ашиглах боломжтой IT болон технологийн шийдлүүд танилцуулах хэсэг
  • Махны чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, танилцуулга
  • Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үйлчлүүлэгчтэй хэлэлцээр хийх хэсэг
  • Зураг авхуулах, видео бичлэг хийх хэсэг тус бүр ажиллах болно.

Чуулга уулзалтад оролцох хүсэлтэй компаниудыг бүртгэж байна. Бүртгүүлэх байгууллагууд 90099409 /Болормаа/ дугаарт холбогдож, бүртгүүлнэ үү.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0