Ж.Ганбаатар: Цагаан хадыг татан буулгана

hi

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Ирэх онд манай салбар 5 их наяд төгрөгийг улсын төсвийн орлогод оруулна. Нийт 36 сая тонн нүүрс, 20 тонн алт, 6.5 сая баррель газрын тос экспортолно. Уул уурхайн компаниуд 70 сая нүүрсийг ч олборлох боломжтой. Гэвч тээвэрлэх боломж ямар билээ, та бүхэн мэднэ. Далд уурхайн төслийн барилгын ажил 84 хувьтай байна. Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэс боловсруулах үйлдвэр байгуулах ажил үргэлжилж байна.

Тус үйлдвэрийн нөөцийг нэмэхээр хайгуулын 6 тусгай зөвшөөрөл олгов. Ингэснээр үйлдвэрийг дахин 60 жил ашиглах боломж бүрджээ. Эрдэнэтийн баяжмал дахь зэсийн агуулга буурсаар байна. Үүнийг иргэд нөөц буурлаа хэмээн андуурдаг. БНХАУ жилд 4 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Манай улс ээн онд 23 сая тонн коксжсон нүүрс гаргасан. Тус улсын коксжсон нүүрсний 30-40 хувийг манай улс хангадаг. Зэс олборлогчид 20 хувийн буюу маш өндөр АМНАТ төлдөг.

Иймд манай улс хэдий зэсийн нөөцтэй ч энэ салбарт хөрөнгө оруулалт хийхгүй байна. “Оюутолглй” компанийн 6.5 сая тонн зэсийн баяжмалаас АМНАТ авч байна. Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулсны дараа баяжмал дахь алтанд АМНАТ ногдуулах боломжтой. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сүүлийн жилүүдэд зогсоосон байсан ч эргэн сэргээсэн.

Гэхдээ сонгон шалгаруулалт зарлахдаа нийт тусгай зөвшөөрлийн тоог нэмэхгүй байх бодлого барьж байна. Үүний сацуу 47 тусгай зөвшөөрлийг цуцалж, 97 тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгов. Цагаан суваргын зэсийн ордыг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажил үргэлжилж байна. Зэс олборлогчид 20 хувийн буюу маш өндөр АМНАТ төлдөг. Иймд манай улс хэдий зэсийн нөөцтэй ч энэ салбарт хөрөнгө оруулалт хийхгүй байна. Зэсийн үнэ 1 тонн 5000 ам.доллараас давбал 20 хувийн татвар ногдуулж байна. Сангийн яам энэ тооцоог хийдэг. ОТ Тогтворжуулалтын гэрээтэй тул үнээс үл хамааран 5 хувийн, Эрдэнэт 20 хувийн АМНАТ төлж байна. “Эрдэнэт”, “Тавантолгой”, “Оюутолгой”, жижиг “Тавантолгой”, “Энержи ресурс”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон төмөр замын төслүүдэд ажиллалаа. Уул уурхайн бирж байгуулах бэлтгэлийг бид хангаж байна. Уул уурхайн биржийн тухай хуулийг батлах хүртэл бид журам батлан, биржээр худалдана. Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина. Бүх нүүрсийг биржээр худалдах боломж одоогоор хомс байна. Ирээдүйн Эрдэнэт, ОТ-г одооноос олж илрүүлэх ёстой.

Ирэх оны улсын төсвөөс 5.2 тэрбум төгрөгийг хайгуулд зарцуулна. Уламжлалт аргаар эрэл хайгуул хийхийн сацуу дрон, онгоц, хиймэл дагуул ашиглана. Манай яамнаас боловсруулж буй хуулийн төслүүд - Газрын тосны бүтээгдэхүүний тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг УИХ удахгүй хэлэлцэнэ. Би Өвөр Монголын аймгийн удирдлагууд, гангийн үйлдвэрүүдтэй уулзахаар төлөвлөсөн. Гэвч тус улсад 0 ковид бодлого баримталж байна. Газрын ховор элементийн нөөцийг социализмын жилүүдэд нээсэн.

Үүнээс хойш хайгуул хийгээгүй. АНУ, Япон, БНСУ бидэнтэй энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлдэг. БНХАУ энэ салбарт технологиороо манлайлж байна. Шадар сайд Засгийн газрын хуралдаанаар газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC 2, 3 төслийг танилцуулан, санхүүжилтийг шийдүүлсэн. Ирэх сард “Роснефть” 80 мянган тонн дизель түлш нийлүүлнэ. Ангарскийн үйлдвэрт гарсан галыг маш хурдан унтраасан. Үйлдвэрийн хашаан дахь жижиг цехэд гал гарсан юм билээ. АМГТГ-ын мэргэжилтнүүд таван аймагт ажиллаж, иргэдэд мэдээлэл өгнө. Учир нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд иргэдэд хангалттай мэдээлэл өгдөггүй, нөхөн сэргээлт хийдэггүй тул иргэд уул уурхайн төслийг дэмжихгүй байна. Хажууханд нь олборлолт хийгээд байгаа хэрнээ орон нутгийн хөгжилд дорвитой өөрчлөлт гарахгүй болохоор иргэд бухимдаж байна. Цаашид жижиг ордуудыг байгаль орчинд сөрөг нөлөөтэй бол ашиглахгүй байх бодлого баримтална.

Ирэх жилээс эхлэн уул уурхайн компаниуд зөвхөн Орон нутгийн хөгжлийн санд л хандив өгдөг болно. Учир нь уул уурхайн компаниудын хандивыг орон нутгийн удирдлагууд өөр өөр санд авсан байна. Хангийн төмөр замыг хувийн компани барьсан. Ирэх онд терминалууд нь баригдаж, нарийн царигийн төмөр замуудыг холбох ажил дуусна. "Халзан бүргэдэй" ордтой холбоотой шалгах ажил бий. Одоогоор үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна. Нүүрсний хулгайн талаар 2013 оноос хойш ярьж байна. Манай улсаас хоосон машин гараад, хятадын хилийн цаана нүүрстэй болчихсон тохиолдлууд бий. Мөргөцөг алга болсон гээд уурхай хоорондын маргааныг хуулийн байгууллага дахин шалгаж байна. Иймд “Эрдэнэс таван толгой” ХК-д онгой дэглэм тогтоон, бүрэн эрхт төлөөлөгчөөр н.Ганбат ажиллаж байна. Энэ хүн ЗГХЭГ болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт мэдээллээ өгч байна. Уул уурхайн бирж эрдэс баялгийн доод үнийг тогтооно. Нүүрсний хулгайг шийдэхийн тулд Цагаан хадан дахь тээврийн өндөр өртгийг шийдэх ёстой. Хэсэг бүлэг хүмүүс тээврээс ашиг олж болзошгүй юм. Цаашид Цагаан хадыг татан буулгана" хэмээлээ.

Хаха 2 1 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0