П.Сайнзориг: Бүх бололцоотой байдлаар машин ачилтын асуудлуудыг цэгцэлнэ

hi

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг машин ачилтын журмыг сайжруулах, уян хатан болгох тухай дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Өнгөрсөн хугацаанд иргэдийг бухимдуулж буй зүйл бол машин ачилтын журам. Баталсан хууль журам хэрэгжихгүй. Иргэдийн эд хөрөнгөд дураараа хандаж байгаа юм биш биз дээ гэдэг зүйлүүд байна. Цаанаа бол хууль сахиулагчийн шийдвэрийн дагуу ачилтууд явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл камераар харж байгаад энэ машин зөрчил гаргаж байна. Энэ машиныг ачъя гэдэг шийдвэрүүд гарч байна. Хууль сахиулагчийн шийдвэргүйгээр ачаад байгаа юм шиг зарим хуульчид тайлбарлаад байна. 

Автомашины эзэн нь гарч ирвэл өгөх ёстой. Энэ дээр тодорхой хэмжээний уян хатан шийдвэрүүдийг хийх ёстой. Хот төлөвлөлтөөс эхлээд зогсоолын асуудал хүндрэлтэй байна. Энийгээ дагаад иргэдийг тухайн байгууллагаар үйлчлүүлэх хугацаанд зайлшгүй машинаа байлгах шаардлага байна. Энэ асуудлууд дээр уян хатан хандах, эргээд журмын хэрэгжилтийн үр дүнг үнэлэх ажлын хэсэг гаргаж байгаа. 

Машины эзэн гараад ирсэн тохиолдолд яах вэ, яг иргэдийн машиныг ачих тохиолдолд хаанаас ямар байдлаар мэдээллийг хүргэх вэ. Тэр цагаан хоолойгоор ярьсан төдий, утас руу нь залгасан залгаагүй гэдэг биш яг баталгаатайгаар бүхий л хэрэгслээр бүх бололцоотой байдлуудаар машин ачилтын асуудлуудыг цэгцэлнэ" хэмээсэн юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0