
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн ивээл дор “Боловсрол Кап-2022” Баянзүрх дүүргийн боловсролын салбарын багш, ажилтны спортын хоёрдугаар наадам амжилттай болж өндөрлөлөө. Анхны тэмцээнд 20 багийн 1000 гаруй тамирчин оролцож байсан бол энэ удаад 43 багийн 2000 тамирчин оролцсон байна. Баг тамирчид Сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис, үндэсний бөх, цацагт бүжгийн тэмцээн гэсэн спортын зургаан төрлөөр өрсөлдөж 33 дугаар сургууль тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо.
×