НҮБ-ын “GoTravel” программ хангамжийг Монгол Улсад нэвтрүүлэхээр боллоо

hi

ХЗДХЯ: Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2022 оны 12-р сарын 2-ны өдөр НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Терроризмтэй тэмцэх албаны дарга Владимир Воронковтой Нью-Йорк хотноо уулзаж, НҮБ-ын “GoTravel” программ хангамжийг Монгол Улсын Зорчигчийн Мэдээллийн Алба (ЗМА)-нд нэвтрүүлэх, тусгай зөвшөөрөл олгох тухай Харилцан тохиролцооны санамж бичигт гарын үсэг зурав.

НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Терроризмтэй тэмцэх албаны дарга Владимир Воронков НҮБ-ын Терроризмтой тэмцэх алба, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны бас нэгэн чухал үе шат болох Харилцан тохиролцооны санамж бичигт гарын үсэг зурсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрээр тус хөтөлбөрийг харьцангүй богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж байгаад баяр хүргэхийн зэргэцээ Монгол Улсын сайн туршлагыг бусад гишүүн орнуудад танилцуулж, дэмжлэг үзүүлэхэд нягт хамтарч ажиллахыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэв. Мөн Зорчигчийн Мэдээллийн Албаны нээлтийг угтуулан Монгол Улсад албан ёсны айлчлал хийх урилгыг талархан хүлээн авав.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1