
МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2022” ёслол өчигдөр /2022.12.26/ Чингис хаан музейд боллоо. Энэ жил 20 дахь удаагаа зохиогдох “Бөртэ чоно” ёслол уламжлал ёсоор 16 номинацаар шилдгүүдээ тодруулсан юм. Оны шилдэг залуу тамирчнаар Ш.Энхийн-Од шалгарлаа.
Энэ төрөлд 15 тамирчин өрсөлдсөнөөс АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лиг NCAA-гийн 1-р дивизионд тоглосон анхны монгол тамирчин Ш.Энхийн-Од, өсвөрийн дэлхийн аварга шатарчин Д.Мөнхзул, өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга самбочин О.Оюунчимэг, өсвөрийн Азийн аварга, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт жүдочин М.Нандин-Эрдэнэ нар эцсийн шатанд тунан үлдсэн.
Түүний шагналыг төрсөн ах Ш.Мөнхийн-Од өмнөөс нь гардан авсан юм.
×