Арванхоёрдугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг ЦУОШГ-аас танилцуулж байна.
Арванхоёрдугаар сарын 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, нэгдүгээр сарын 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.
Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 2-ноос ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.