М. Учрал


Маргаашнаас ихэнхи нутгаар хүйтний эрч чангарна

hi

Маргааш буюу 2023.01.11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 12-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, 11-13-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан байна.

Иймд орон нутагт зорчиж буй иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцас, шатах тослох материалыг нөөцөлж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 4